Замын-Үүд, Эрээний боомт 24 цагаар ажиллана

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:boomt/zamin-uud/MPA13283.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Боомтын сайд Б.Тулга, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын орлогч, Үндэсний боомтын захиргааны газрын дарга Жан Зэн Лиан нарын хэлэлцээр хийж, үүний үр дүнд Замын-Үүд, Эрээний боомтыг 24 цагаар ажиллуулахаар тохирсон байна гэж Замын-Үүдын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.