Б.Энхбаяр: Наадам далимдуулж ЭЗХ-ийн яамнаас гадаадын иргэнд газраа 100 жил ашиглуулах Хуулийн хулгай орж ирлээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 9 сек
70
legacy:EnkhbayarB gishuun/MPA_4392.jpg

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулган энэ баасан гарагт хаана. Тодруулбал, хаврын чуулганаар ҮХӨ болоод Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах замаар тоо болон тогтолцооны өөрчлөлтийг хийсэн онцлог үйл явдлууд тохиов. Үүний араас Улс төрийн намын хуулийг баталснаар чуулган үндсэндээ хаалтаа хийхээр төлөвлөөд буй. Харин нөгөө талд хэлэлцэх ёстой байсан олон хуулийн төсөлд "түгжрэл" үүсэж, заримыг нь ирэх намар хэлэлцэхээр товлосон юм.

Гэтэл чуулган хаахаас өмнө "шууруулахаар" зүтгүүлж буй хуулийн төслүүдийг гишүүд шүүмжилж эхлээд байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Энэ долоо хоног УИХ-ын Хаврын чуулган хуралдах сүүлийн өдрүүд... Чуулган хаана. Сүүлийн өдөр хэлэлцэх гэж буй хуулийн төсөл нь Эдийн засаг, хөгжлийн яам боловсруулсан “Хөрөнгө оруулалтын хууль”-ийн төсөл. Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор орно. Уг хуулийг дагалдуулж Газрын хуулийн өөрчлөлт явж байгаа.

Ганц өгүүлбэртэй уг өөрчлөлтөөр гадаад улсын аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын газрыг 60+40=100 жилийн хугацаатай олгохоор оруулж ирсэн. Одоо 5+5=10 жил байдаг. Монгол Улсын иргэдэд 15-60 жилээр эзэмшүүлдэг ба газрын захирамж дийлэнхдээ 15 жилээр гардаг. Монгол Улсынхаа иргэдэд 15 жилээр эзэмшүүлдэгээ өөрчлөөгүй байж байж гадаад улсын иргэдэд газраа 100 жилээр ашиглуулах нь хэрхэвч шударга ёсны зарчим, үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцэхгүй. Ийм хөрөнгө оруулалтын бодлого байж таарахгүй. Энэ бол баяр наадам далимдуулж, хүмүүсийн анхаарал суларсан үеэр хийдэг ХУУЛИЙН ХУЛГАЙ мөн" хэмээн бичжээ.

legacy:EnkhbayarB gishuun/347424128_802439937912425_8572177974874714411_n.jpg
Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хүрэлбаатар эх орноо худалдаж ханахгүй юмаа. Битгий сонго гэж олон хэлсэн ч дүрвэдүүд үгэнд ороогүй. Дүрвэдүүдийг Халхаас салга.

  • Т
    Т.Хүрэлбаатар

    Б.Энхбаяр гишүүнийг дэмжиж байна амжилт хүсье.

  • З
    Зочин

    Энэ хуульч хүн чинь 2 хууль холиод тэнэгтэж өглөө. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа газрын тухай хуулийн 12.1.1 т заасан гадаадын аж ахиу нэгжүүдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах гэх заалтын "#ЭЗЭМШҮҮЛЭХ" гэх нь үндсэн хууль зөрчиж байгаа тул #эзэмшүүлэх гэдэг үгийг авч хаясан.

  • Б
    Баатараа

    Энэ чинь монтаажгүй дипломгүй зээлийх сангийн тонуулчин банкны уих дахь суурин төлөөлөгч Баттөмөрийн Энхбаяр шүү дээ

  • З
    Зочин

    Энэ Энхбаяр боловсролын зээлийн сангийн хулгайч тонуулчинд хэзээ хариуцлага тооцох вэ

  • Z
    zochin

    ЧИМЭДИЙН ХҮРЭЛБААТАР хийж байгаа ажил энэ хүн хэзээ монголын төрөөс зайлах вэ?

  • З
    Зочин

    Новшийн хулгайчужд юм аа. Хүрэлбаатар хулгайч уурхөай зарж бсан бол одоо газраа 100 жилээр өгөх нь. Энэ луйварчин долоон үеээрээ хорт хавдар тусаасай