ШУУРХАЙ: Англи хэлийг хуульд томьёолж тусгахыг байнгын хороо дэмжлээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:baingiin horoo bolovsrol/болбөоө.jpg

УИХ-ын хаврын чуулганы сүүл мушгиж орж ирсэн Боловсролын ерөнхий хуулийн маргаантай заалтад УИХ-ын зарим гишүүд дахин луу унжиж эхэлснээр Боловсрол шинжлэх ухааны байнгын хороо дөнгөж сая хуралдаж хуулийн уг заалтын дэмжлээ.

Тодруулбал, Боловсролын багц хуулийн хүрээнд ЕБС-ийн сургалтад Англи хэл үндсэн гадаад хэл байх заалтын хуулийн төсөлд тусгасан байдаг. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн дээрх заалт УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэхдээ нэр бүхий гишүүдийн эсэргүүцэлтэй тулсан тул СӨБ-ЕБС-ийн хуулийн төслөөс дэмжигдэлгүй хасагдсан байдаг.

Тэгвэл Боловсролын суурь хуулийн 6.6-д оруулж ирж буй уг заалт өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар мөн л гишүүдийн шахалттай тулгарсан тул Боловсрол шинжлэх ухаан, спортын байнгын хороог яаралтай хуралдуулж, хуульд томьёолж тусгахыг байнгын хороо дэмжлээ.