УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-ын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-г угтлаа

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/327а/бё1.jpg

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.07.07) Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-г Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.

Улсын Их Хурлын дарга хүндэт зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Ом Бирла хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.

legacy:8  4/327а/бё3.jpg

Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-гийн хамт дурсгалын зураг татуулав.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ. Дараа нь Эрхэм зочин УИХ-ын дарга Г.Занданшатартай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

legacy:8  4/327а/бё2.jpg