Г.Дамдинням: “Авлига“ хорооллынхон барилга руугаа ус ороогүй гэж баярлаж, өөрсдийгөө өмөөрч байхаар хохирсон иргэдэд туслах хэрэгтэй

Улс төр
UBn teamУнших: 1 мин
20
legacy:Damdinnyam/515сс.jpg

Нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан мөн "Авлига" хорооллын асуудлаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тодруулбал, "Сүүлийн нэг жил хагасын хугацаанд би Усан паркийн асуудлыг хөндөж байгаа. Харин байгаль өөрөө юу болж байгааг мөн юу нь болохгүй байгааг харуулж байна. Усан парктай холбоотой асуудлаар холбогдох хүмүүс нь өөрсдөө мэдэгдэл хийсэн байсан. Өөрсдийгөө өмөөрч байхаар хохирсон ард иргэдэд туслах асуудалд анхаарлаа хандлуулах хэрэгтэй.

Усны ай сав газраар барилга барьж болохгүй гэж мэргэжлийн яам, захиргаа удаа дараа мэдэгдэж байсан ч чихгүй, дүлий мэт бяраа гайхуулаад хийсэн. Одоо үр дүнгээ харцгаа. Өөрийнх нь барилга руу ус ороогүй гээд баярлаад байх зүйл байхгүй. Тиймээс үүнийг нураах хэрэгтэй. Нийтийн эрх ашиг чухал.

Хууль эрх зүйн бүх акцуудыг зөрчиж өгсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй. 2007 оноос хойш гаралтай газрын зөвшөөрөл юм билээ. Үүнийг зогсоох хэрэгтэй. Байгаль хариуг нь өглөө" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ хүн та бидний төлөө зөв зүйлийг гаргаж ярьж байна .Авилга хороолол гэгч ашиглалтанд орж өнөөдөрийнх шиг үер болвол олон иргэн эд хөрөнгөөрөө хохирхоос сэргийлж байгаа юм шүү.

  • З
    Зочин

    Энэ нэг далчиганасан юм боличоосой,ХБ аас зээл хусчаад сугарчаа биздээ