Ё.Баатарбилэг: Надад оногдуулсан 6 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй. Давж заалдана

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:baatarbileg gishuun/MPA PHOTO 2019-1-6020.jpg

"Хөгжлийн банк"-ны хэрэгт гэм буруутайд тооцогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасч, 6 жилийн хорих ял оноосон талаар бид мэдээлсэн.

Мөн үндэслэлгүйгээр нэмэгдсэн 73 сая төгрөгийн хөрөнгийг хурааж, түүний хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Тэгвэл шүүх хурлын дараа уг асуудлыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээс тодруулахад "Надад оногдуулсан 6 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй. Давж заалдана" хэмээлээ.