Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргаас нь ЧӨЛӨӨЛЖЭЭ

Улс төр
UBn teamУнших: 1 мин
40
legacy:manduul/300A1819.jpg

ШӨХТГ-ын дарга Н.Мандуул энэ сарын 6-нд Шадар сайд С.Амарсайханд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тэрбээр өргөдөлдөө "Миний бие ажлаа хүлээн авснаас хойших хугацаанд байгууллагын үндсэн чиг үүргийг бүрэн хэмжээнд хангалттай байдлаар хэрэгжүүлэх зорилтыг тавин, холбогдох судалгаа шинжилгээг хийлээ. Үүний үр дүнд тус газар нь Монгол Улсын хэмжээнд шударга өрсөлдөөнийг хангах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг хийх үүрэгтэй ч хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн ажиллах анхдагч суурь нөхцөл бүрдээгүй байна гэж дүгнэлээ.

Байгууллагын бүтцийг шинэчлэх, төсвийн тодотгол хийх, газрын гишүүдийг томилох, ерөнхий байцаагчийн эрх олгох зэрэг хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан боловч өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа болн. Иймд миний бие цаашид үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй байх тул үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үүгээр хүргүүлж байна" хэмээсэн байдаг.

Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан түүний өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Ингэснээр Н.Мандуул ШӨХТГ-ын даргаас чөлөөлөгджээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Origoo talhnii meneger hontsiin shees hontsiin huuhed

  • З
    Зочин

    Мундаг залуу шүү Монголын төрд маш хэрэгтэй хүн

  • З
    Зочин

    Сда, ном журмаар нь томил. Цүнх баригч нар хэтэрч байна

  • З
    Зочин

    хариуцлага хүлээх чадваргүй худлаа ярьсан ийм ажлын садаануудыг яах гэж томилдог юм бэ