Аймгийн начин М.Балжинням: Үндэсний бөхийнхөө нэр хүндийг унагаж, ёс зүйн алдаа гаргасандаа нийт Монголчуудаасаа уучлал хүсэж байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
40
legacy:Buhchuud/ovorhangai baljinnyam/359897530_1269581067024001_2334635083389409153_n.png

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Аймгийн начин М.Балжинням нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын баяр наадамд барилдахдаа өрсөлдөгч бөхөө үл хүндэтгэсэн, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх шүүмжлэлд өртсөн.

Тиймээс уг асуудлыг МҮБХ хэлэлцэн, түүний барилдах эрхийг гурван жилийн хугацаанд хасах шийдвэрийг гаргасан юм.

Энэ асуудлаар бид Аймгийн начин М.Балжиннямтай утсаар холбогдон тодруулахад “Юун түрүүнд Монголынхоо ард түмэн тэр дундаа бөхөд хайртай, бөх сонирхогчдынхоо итгэлийг алдсандаа хүлцэл өчье. Мөн Үндэсний бөхийн нэр хүндийг унагаж, ёс зүйн алдаа гаргасандаа уучлал гуйж байна.

Өрсөлдөгч бөх маань бухимдал төрүүлсэн зүйл огт байхгүй. МҮБХ-ны шийдвэртэй танилцсан. Хамгийн гол нь Монголынхоо ард түмнээс уучлал хүсэж байна" хэмээлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Хүн хог эргүү дагз

  • З
    Зочин

    нэг муу аймгийн начин монгол бөхийн нэр хүндийг ингэж унагаж байдаг, аймгийн начин шүү юм болоод 10жил болсон ахих дэвших ирээдүйгүй хөгшин баагий шүү ядаж, өвөрхангайн том цолтонгууд иймэрхүү амьтад өөр байвал жаахан нидэрч хүмүүжүүлэхгүй бол олигтой юм болохгүй л байх даа

  • З
    Зочин

    уучлал гуйна гэдэг сн хэрэг. дахиж ийм үйлдэл битгий гаргаарай

  • М
    М.Балжиннямд

    Тэнэг хүн тэнэгээрээ л дуусна. Бөхөөс бүүр зайлсан нь дээр