Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
УОК 11.00 цагаас хуралдана
10

Өчигдөр 20.00 цагт орсон борооны улмаас Дарь -Эх орчмоор үер бууж, 3 том хүн 1 хүүхдийн амь нас эрсэдсэн. Тиймээс яг одоо буюу 11.00 цагаас УОК хуралдах гэж байна.
Хурлын дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийх аж.
Сануулахад, Дарь-Эх орчимд 2 том хүн цахилгааны утсанд цохиулж нас барсан бол 10 сартай нэг хүүхэд урсаж эндсэн.
Харин 10-15 насны нэг хүүхдийн цогцсыг гэрээс нь олсон гэж мэдээлсэн бол шалгалтын явцад тухайн иргэн нь 30-35 насных болох нь тогтоогдсон гэж НОК-оос мэдээлсэн билээ.



