Х.Ганхуяг: Малчдын НДШ-ийн 50 хувийг 5 жил төрөөс төлөхөд 548 тэрбум төгрөг болно

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 24 сек
30
legacy:Hassuuriin ganhuyag/Ganhuyag yaria/365397386_248474724681812_8060186768992969688_n.jpg

УИХ-ын хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг баталсантай холбогдуулан Нийгмийн даатгалын шимтгэл төлөх малчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор шимтгэлийн 50 хувийг таван жилийн хугацаатай төр хариуцан төлөх зохицуулалт ирэх онд хэрэгжиж эхлэхээр болсон юм. Тэгвэл уг зохицуулалтыг УИХ-ын нэр бүхий гишүүд эсэргүүцэж, иргэний зүгээс ҮХЦ-д хандсан байдаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өөрийн цахим хуудастаа "Энэ зохицуулалт улсын төсвийн зардлыг нэмээд зогсохгүй бага цалингаасаа шимтгэл төлдөг байр, машин, цалингийн гээд олон зээлтэй иргэдийг хохироосон зохицуулалт болсон. Нийгмийн даатгалын багц хуульд ерөнхийлөгч хориг тавих хугацаа өнгөрч тус хууль ҮХЦ-д очоод байгаа. Улсын хэмжээнд 300 мянга гаруй малчин байгаагаас НДШ төлөх насны 223 мянган иргэн байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 66 мянган малчин шимтгэл төлдөг. Мөн нэг малчин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 550 мянган төгрөгөөр тооцож НДШ төлбөл 13,5 хувь буюу сард 63,250 төгрөг төлнө.

Эхний 5 жилийн шимтгэлийн 50 хувийг буюу 1,897,500 төгрөгийг төрөөс төлөхөөр болсон. Нэг малчны 1,897,500 төгрөгийг шимтгэл төлөх насны 223 мянган малчнаар тооцон бодвол /423 тэрбум/ төгрөг төр хариуцна. Үүн дээр шимтгэл төлж байгаа 66 мянган малчны 1,897,500 төгрөгийг нэмж бодвол 125 тэрбум буюу нийт /548 тэрбум/ төгрөг төсвөөс буюу бусад татвар төлөгчдийн нуруун дээр ирж байгаа гэж ойлгож болно.

Энэ зохицуулалт нэг малчинд өгөх үр шим тийм ч сайн биш, мөн нийт татвар төлөгчдөө хохироож байгаа зохицуулалт болсон. Үүний оронд нийт татвар төлөгчдийн НДШ-ийн хувь хэмжээг буулгах нь аль ч талдаа хэрэгтэй шударга зөв зохицуулалт болох байсан гэдгийг удаа дараа хэлж байлаа. Энэ асуудал дээр ҮХЦ ямар шийдвэр гаргахыг бид бүгд анхааралтай ажиглаж байр сууриа илэрхийлэх хэрэгтэй шүү" хэмээв.

legacy:Hassuuriin ganhuyag/Ganhuyag yaria/365310657_854825502669311_4363256786577543940_n.jpg
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    энэ хүн угаасаа монголыг монголоор нь үлдээх бүхнийг үгүйсгэх барууны гар хөл бологч. англи хэлийг албан ёсны сурах хэл болгосон, тэртээ тэргүй англи хэл байтугай хэлийг хүссэн хэн ч хэзээ ч сурах бололцоотой байгаа үед монгол хэлээр ярьдаг хэрэглэдэг хүмүүсийг хар багаас нь төрлөх хэлээ сурч амжаагүй байхад нь харь хэлэнд уусгах бодлого. малчид тэтгэвэрт гарч чадахгүй бол нэг бол халамжид хамрагдана нөгөө бол малаа бараад төв суурин бараадна, монголын хөдөө эзгүйрнэ. мал малчин хоёр монголын үндсэн мөн чанар. уугуул шинж чанарыг устгаж чадвал энэ барууны тэжээвэр барууны эзэддээ их гавъяа байгуулна. өөрсдөө бол хөгжлийн банк хоослоно, 177 тэрбумаар хужаа нүүрс оруулж ирж хүн угаартуулах зэрэгт бол асуудалгүй. ийм байж болох уу

  • G
    gal

    mash ih mungu

  • G
    gal

    Mash ih bgaa yum bnda manai ulsin sand. muusain gulugnuud malchdiin daatgal, koskjson nuurs hudaldaj avna gj shaachih gd uzeed bh yumaa.