Н.Учрал: “Цахим аймаг“ гэсэн нэртэй хөтөлбөрүүд улсын төсөвт батлагдаж байсан ч эцэстээ 30 компьютер л худалдаж авсан байдаг

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:2025/10/uchrall.jpg

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өгсөн бөгөөд энэ үеэр,

"Цахим хот байгуулна, цахим аймаг байгуулна гэсэн нэртэй хөтөлбөрүүд улсын төсөвт батлагдаж байсан тохиолдлууд их байсан. Ингээд "Цахим аймаг хөтөлбөр"-ийн хүрээнд юу хийсэн бэ гэдгийг нь ороод харахаар 30 компьютер худалдаж авсан гээд байж байдаг. Үүнд нь хэн ч санал дүгнэлт гаргадаггүй. Эргээд үргүй зардлуудыг их гаргаж байснаас үүдэн төрийн системүүд хоорондоо холбогдохоо больсон байна" гэсэн юм.