Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ж.СҮХБААТАР: Дугаарын хязгаарлалт ирэх жилүүдэд хэрэгжихгүй. Учир нь нийтийн тээврийн парк шинэчлэл 100 хувь хийгдчихсэн
00

Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар дугаарын хязгаарлалт ирэх жилүүдэд хэрэгжихгүй гэж мэдэгдлээ. Учир нь нийтийн тээврийн парк шинэчлэл 100 хувь хийгдчихсэн. 4 чиглэлд нэгдүгээр эгнээгээр автобус яваад хэвшчихсэн байна. 9 дүгээр сарын 1 гэхэд БНСУ-д үйлдвэрлэсэн, дэлхийн жишигт нийцсэн Евро5 стандартын автобуснууд нийслэлчүүдэд үйлчилнэ. Эхний ээлжинд ашиглалтын хугацаа дууссан 60 автобусыг ашиглалтаас хална" гэх мэдээллийг өглөө.



