АН-ын тэргүүн дэд даргаар С.Баярцогт, дэд даргаар Ч.Өнөрбаяр, О.Алтангэрэл, Ц.Жадамбаа, Р.Амаржаргал нарын 15 хүн ТОМИЛОГДЛОО

Улс төр
UBn teamУнших: 1 мин
40
legacy:Gantumur Lu/AN Darga.jpg

ubn.mn

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар Үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрхийг батлах тухай, Гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн. Мөн өнөөдрийн хуралдаанаар тэргүүн дэд дарга болон бусад дэд дарга нарын томилгоог хийсэн юм.

Тодруулбал, тэргүүн дэд даргаар Сангийн сайд асан С.Баярцогтыг томилсон байна.

Харин дэд даргаар намын ЕНБД асан Ч.Өнөрбаяр, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга асан Ц.Жадамбаа, АН-ын ҮБХ-ны гишүүн Ж.Баярмаа, НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан, АН-ын дэд дарга асан Р.Эрдэнэбүрэн, СХД-ийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга асан П.Галиндэв, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, н.Алтангэрэл, АН-ын ЕНБД асан И.Мөнхжаргал, н.Жандос, н.Бүрэнжаргал, н.Пүрэвхатан, н.Батчимэг н.Буяндэлгэр, АН-ын ажлын албаны дарга Э.Одбаяр нарыг томиллоо.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Дэд даргын Тэргүүн дэд орлогч, орлогч нарыг одоо томилох хэрэгтэй

  • З
    Зочин

    Хонзогногчид

  • З
    Зочин

    hovdiin gajiguud

  • З
    Зочин

    АН бүтэхгүй ээ. Нөгөө Чимгээ нарын гэмгүй хүмүүсийг шоронд эрүүдэн шүүдэг, цогцос айлын хашаа давуулж шиддэг Хурц нар чинь АН-ын лидер болчихсон явж байна. Элбэгдорж, Женко, С.Эрдэнэ, Баярцогт, Бат-Үүл гээд ард түмэнд ад үзэгдсэн булайнууд булшнаас гараад ирчихсэн явж байна.