20-р сургуулийн хойд талын зөвшөөрөлгүй гараашнуудыг буулган авто зогсоол, ногоон байгууламж хийжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/medee/372845462_737027778231343_3985353132106828282_n-1.jpg

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах хүрээнд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайсыг буулгах ажил үргэлжилж буй.

Тухайлбал, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, 20 дугаар сургуулийн хойд талын зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгаж, газрыг чөлөөлсөн. Ийнхүү 3000 ам метр газрыг хамарсан эл талбайг нөхөн сэргээж, явган хүний зам тавьж, сандал, саравч, гэрэлтүүлэг, хогийн сав байрлуулан, авто зогсоол, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж дуусжээ.

legacy:8  4/medee/372898650_737027864898001_3280702229648980790_n-1.jpg legacy:8  4/medee/372964258_737027841564670_5675041075701668633_n.jpg