Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын галт тэрэг пүрэв, ням гарагуудад тогтмол аялна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:medeeb/ub1.jpg

Ковид-19 цар тахлын улмаас зогсоод байсан Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн олон улсын галт тэргийг маргааш буюу наймдугаар сарын 31-нээс аялуулж эхлүүлэхээр болсон.

Тэгвэл галт тэрэг маргааш орой 20:35 минутаас Улаанбаатараас хөдөлж, 10:25 цагт Эрээн өртөөнд очих бөгөөд Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэг долоо хоног бүрийн пүрэв, ням гарагт тогтмол аялах аж. Түүнчлэн Улаанбаатар-Хөх хот-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн галт тэргийг аялуулах бэлтгэл ажлаа хангаж байна.