ЧД-т гарааш буулгаж, чөлөөлсөн талбайд спорт цогцолбор барина

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/medee/гарааш.jpg

Нийслэлийн Засаг Даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 30/А байрны баруун талын авто гараашуудыг буулгаж, газар чөлөөлөх ажлыг өнгөрөгч долоо хоногт явуулсан.

Тэгвэл ЧД-ийн зүгээс тус чөлөөлсөн талбайд “Хайрхан хөгжлийн төв-4” спорт цогцолбор барилга барих, оршин суугчдаас санал авч, тухайн саналыг үндэслэн тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийх юм.