Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Өнөөдөр СБД, ЧД, Төв аймгийн Бүрэн суманд сургууль, цэцэрлэгийн барилгуудыг хүлээн авчээ
00

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2023 оны наймдугаар сарын 30-ны өдөр гурван шинэ барилгыг хүлээн авч байгаа аж. Тодруубал,
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны 960 хүүхдийн сургуулийн барилга
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга сургуулийн 180 хүүхдийн суудал, цэцэрлэгийн 120 хүүдийн хүчин чадалтай барилга
Төв аймгийн Бүрэн суманд 160 хүүхдийн хүчин чадалтай Бага сургуулийн барилгуудад улсын комисс ажиллаж 2023 оны хичээлийн жилд сурагчид, багачуудаа хүлээн авах боломжтой боллоо.



