Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Extreme Mongolia” агаарын дүүжин замаар явж байсан хоёр иргэн гэмтжээ
00

Налайх дүүргийн 6 дугаар хороо Горих, Тэрэлжийн цогцолбор газарт байрлах “Extreme Mongolia” аялал жуулчлалын газарт 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 15-36 насны эрэгтэй, эмэгтэй иргэд агаарын дүүжин замаар явж байхдаа хоорондоо мөргөлдөж, гэмтсэн гэх дуудлага, мэдээллийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол мэдээллийн бүртгэлд авч шалгаж байна.
Иймд иргэд та бүхэн аялал зугаалгаар явахдаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх, өөрийн аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.



