Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Zasgiin gazar medeelel/shine zasag/BMNDeC5MmWCRQ0dMmhdY.jpg

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Уг хуралдаанаар өнгөрсөн Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж амжаагүй асуудлуудаа хэлэлцэж байгаа аж.

Тодруулбал,

- “Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

- Боомтуудын хил дамнасан төмөр замын явцын талаар,

- Олон улсын цахим худалдааны төлбөр тооцооны гарцын талаар зэрэг 11 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.