Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Л.Гантөмөр: “Хөх Монголын хөх туг“ уулзалт цэвэр АН-ын гишүүдийн хүрээнд зохион байгуулагдаж буй тул дэд дарга П.Галиндэв оролцож байгаа
30

Ерөнхийлөгч асан Х.Баттулга хөдөө орон нутгуудаар явж "Хөх монгол хөх туг" уулзалтыг зохион байгуулж буй бөгөөд тус уулзалтад УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Я.Санжмятав болон АН-ын дэд дарга П.Галиндэв, Завхан аймгийн Засаг дарга асан Д.Батсайхан тэргүүтэй АН-ын зарим гишүүд оролцсон юм.
Тэгвэл үүнтэй холбогдуулан АН-ын дарга Л.Гантөмөр дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр,
"Хөх Монголын хөх туг" цэвэр Ардчилсан намын гишүүдийн хүрээнд зохион байгуулагдаж буй үйл ажиллагаа. Өнөөдөр Хөвсгөл аймагт тус уулзалт зохион байгуулагдаж байгаа. Үүнд АН-ын дэд дарга П.Галиндэв оролцоод явж байгаа. Гол нь гишүүдээ, ард түмнээ сонсох үйл ажиллагаа" гэв.


.webp)
