Цай Вэньруй: 30 гаруй жил монгол оронтой холбогдож суралцаж ажиллаж амьдарсан. Та бүхнийг үүрд санан дурсана

Улс төр
Turbat
Унших: 1 мин 4 сек
00
legacy:hyatad elchin said/_MPA2957.jpg

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйгийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, өнөөдөр нутаг буцаж байгаа аж. Тэрбээр цахим хуудастаа "Нутаг бүрмөсөн буцлаа. 30 гаруй жил монгол оронтой холбогдож суралцаж ажиллаж амьдарсан. Энэ сайхан орон, зочломтгой ард түмэн, тусархуу найз нөхөд надад мартагдашгүй сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Энэ бүхнийг хэзээ ч мартахгүй, үүрд дурсана. Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе" хэмээн цахим хуудсандаа бичжээ.

маргааш нутаг бүрмөсөн буцлаа.30 гаруй жил монгол оронтой холбогдаж суралцаж ажиллаж амидарсан.Энэ сайхан орон зочломтгой ард түмэн тусархуу найз нөхөд надад мартагдашгүй сайхан сэтгэгдэл төрүүлсэн.энэ бүхнийг хэзээ ч мартахгүй,үүрд дурсна.та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөё 🥲 😭

— Wenrui Chai Цай Вэньруй 柴文睿 (@ChaiWenrui) September 7, 2023

Цай Вэньруй нь 1988 оноос хойш Монгол Улсад БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хэд хэдэн удаа томилогдон ажиллаж байсан юм.

Тодруулбал,

1986-1988 онд БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны ажилтан
1989-1992 онд БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны атташе, 3-р нарийн бичгийн дарга
1992-1993 онд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга
1996-2000 онд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга, 1-р нарийн бичгийн дарга
2005-2009 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх
2015-2019 БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулаар ажиллаж байжээ.