Д.Амарбаясгалан: “Акуа Гарден“-ы хохирогчдын хохирлын мөнгийг төсвөөс төлөхгүй. Ийм асуудал яригдаагүй, яригдах ч боломжгүй

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:amarbayasgalan/amarbaysgalan.jpg

Сэлбэ голын гольдролыг өөрчилж барьсан "Авлига хороолол" хэмээн нэрлэгдээд буй "Aqua Garden" хотхоныг нураах Хотын даргын шийдвэр гарсан. Улмаар хоёр блокыг буулгахаар албаны хүмүүс очсон ч иргэдийн эсэргүүцэлтэй тулаад байсан юм.

Мөн тус барилгын захиалагчдын хохирлыг улсын төсвөөс гаргаж, дараа нь буруутай этгээдүүдээр төлүүлнэ гэж Хотын удирдлагууд мэдэгдсэн.

Харин МАН-ын Генсек Д.Амарбаясгалан "Акуа Гарден"-ы хохирогчдын хохирлын мөнгийг төсвөөс төлөхгүй. Ийм асуудал яригдаагүй, яригдах ч боломжгүй.

Шийдвэр гаргасан хот, ажил хариуцаж байсан этгээдүүд өөрсдөө яагаад зөвшөөрөл өгсөн бэ гэдгээ өөрсдөө тайлбарлах хэрэгтэй. Ажлаа ЗГ руу, эсвэл яам руу чихчихээд сууж болохгүй" хэмээлээ.