Засгийн газар хуралдаж байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Zasgiin gazar medeelel/233943636_210130411046365_735042934362301614_n.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар, Ерөнхий сайд орон нутагт ажилласан тухай болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Үүнд:

- “Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-4 багц ажлын санхүүжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

- “Агаарын тээврийн тухай” Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-“Олон улсын автотээврийн харилцааны тухай” Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

- Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говьсүмбэр, Дорноговь аймагт ажилласан талаар зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.