Б.Жаргалан: Ажлын хэсэг АЭХ-ны дээд чуулганыг зохион байгуулах төсвийг баталж, түүнийгээ нэр дэвшигч нартаа хуваасан

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:jargalan ardchilsan nam/356870888_613936664164320_3306575976356716831_n-1.jpg

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган болж байна. Өнөөдрийн чуулганаар тэд Ерөнхийлөгчөө сонгох юм. Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, М-Ойл группийн Ерөнхийлөгч Б.Пунсалмаа, АН-ын ҮБХ-ны гишүүн Г.Жаргалан нарын нийт есөн хүн нэр дэвшихээр бүртгүүлээд байсан боловч НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа болон АН-ын гишүүн Г.Хажидмаа нар нэрээ татсан. Ингэснээр АЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй долоон хүн өчигдөр батламжаа гардан авсан байдаг.

Тэгвэл нэр дэвшигч Б.Жаргалан "Ажлын хэсэг АЭХ-ны дээд чуулганыг зохион байгуулах төсвийг баталж, түүнийгээ нэр дэвшигч нартаа хуваасан. Олон нэр дэвшигч дэвшсэн учраас зардал буурсан" гэлээ.