АЭХ-ны Ерөнхийлөгчөөр Б.Жаргалан сонгогдлоо

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:jargalan ardchilsan nam/356870888_613936664164320_3306575976356716831_n-1.jpg

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган өчигдөр болж, Ерөнхийлөгчөө сонголоо. Тодруулбал, анх 9 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн ч НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа болон АН-ын гишүүн Г.Хажидмаа нар нэрээ татсан. Ингэснээр АЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй долоон хүн өнгөрсөн амралтын өдрүүдэд батламжаа гардан авсан байдаг.

Харин өчигдөр хурлын үеэр нэр дэвшигч Ц.Уянга, Н.Одонгуа, Д.Эрдэнэсувд нар нэрээ татсанаар УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, М-Ойл группийн Ерөнхийлөгч Б.Пунсалмаа, АН-ын ҮБХ-ны гишүүн Г.Жаргалан, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Үүрийнтуяа нар тунан үлдсэн. Улмаар санал хураалтад А.Адьяасүрэн, Г.Жаргалан нар олонхийн санал авч, хоёрдугаар шатанд өрсөлдсөн ч АН-ын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр Батбаярын Жаргалан 50.8 хувийн саналаар сонгогдлоо.

Хоёр дахь шатны санал хураалтад УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн ялагдал хүлээсэн юм.