Цэцийн гишүүнийг томилохдоо нээлттэй сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:tsets/1 copy.jpg

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг 14.00 цагт танилцууллаа.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзлээ. Мөн Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв.

Харин ШЕЗ, ШСХ-ны шүүгч бус гишүүн, АТГ-ын дарга, дэд даргыг томилохдоо нэр дэвшигчийн сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзлээ.