Чуулганы нээлт дээр автобустай холбоотой ҮАБЗ-ийн мэдээллийг сонсоно

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Hurelsuh Erunhiilugch/Hurelsuh-2.jpg

Намрын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэх юм.

Мөн уг хуралдаанд ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсохоор болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ удаагийн ҮАБЗ-ийн мэдээллийн гол хэсэг автобустай холбоотой асуудлууд байх бололтой.

Сануулахад, өчигдөр Тэнүүн огоо ХХК болон БНСУ-ын Daewoo корпорациас мэдээлэл хийсэн. Ингэхдээ Монгол Улс захиалга өгөхдөө богино хугацаанд захиалгаа гүйцэтгэхийг шаардсан. Тиймээс богино хугацаанд үйлдвэрлэхдээ жижиг сажиг алдаа гаргасан тул 20 автобусыг буцаан татаж, шинэчлээд явуулна гэсэн юм.

Харин НЗДТГ-аас Улаанбаатарт ирээд буй 100 автобусыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.