Г.Занданшатар: УИХ-ын Хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, нийслэлийн худалдан авалт, хээл хахуулийн асуудалд хариуцлага тооцох ёстой

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Zandanshatar/255003180_398695615369326_5812178774311074864_n.jpg

Намрын чуулган нээлтээ хийж байна. Чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр "Яг энэ цаг үед нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд буй нийслэл хотын ужиг асуудлуудад шийдэмгий шуурхай арга хэмжээ авах УИХ-ын хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, газрын наймаа, төрийн худалдан авалтын авлига хээл хахуулийн асуудлыг нэг мөр шийдвэрлэж, хатуу хариуцлага тооцох ёстой гэж бодож байна.

Эрхэм УИХ-ын гишүүд үүн дээр онцгойлон анхаарч өгөхийг хүсье" гэлээ.