С.Баярцогт: Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар болон ТЕГ-ын даргыг огцруулах саналыг АН-ын зүгээс Ерөнхий сайдад хүргүүлж байна

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:bayartsogt gishuun asan/хххх.jpg

УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийж байна. Энэ үеэр АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт дараах мэдээллийг өгөв. Тэрбээр,

"УИХ-ын гишүүн Н.Ганибалаар ахлуулсан ажлын хэсэг гарч энэ асуудлыг дуустал ажиллахаар болсон. Түүнээс гадна АН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гурван албан тушаалтанд хариуцлага тооц гэсэн саналыг хүргүүлж байна.

Нэгдүгээрт, Түгжрэлийн асуудал хариуцсан сайдыг ажлаас нь чөлөөлөх ёстой. Мөн Нийслэлийн ЗД-ыг ажлаас нь чөлөөлөх ёстой, түүнээс гадна ТЕГ-ын даргыг огцруулах ёстой гэсэн саналыг тавьж байна" гэв.