Хотын дарга Д.Сумъяабазар ард түмнээсээ УУЧЛАЛ ГУЙЛАА

Улс төр
UBn teamУнших: 1 мин
20
legacy:Sumyabazar/384518871_641059921430309_5755744345146476857_n.jpeg

Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан Хотын дарга Д.Сумъяабазар ард түмнээсээ уучлал гуйлаа. Тэрбээр "Автобусны тендерийн тухайд хот өөрийн эрх зүйн хүрээнд л зохион байгуулсан. Иргэдийг төөрөгдөлд оруулж бухимдуулсандаа уучлал хүсэж байна. Харин иргэд өөрсдөө танилцаж таалагдахгүй бол буцаая гэдэг нээлттэй байр суурь баримталсан юм шүү.

Мөн намайг дэмжиж ирсэн нийт төрийн албан хаагчид, хотын иргэддээ их талархаж байна. Би УИХ, ЗГ-ын түвшинд ажиллаж байсан. Маш олон хүний эрх ашиг оролцсон, их зовлонтой бөгөөд хүнд ажил байсан гэдгийг хэлье. Дараагийн ирэх хотын даргаа хайрлаарай. Дутуу дулимаг хийсэн бүгддээ уучлал хүсэж байна. Хэдий үүрэгт ажлаа хүлээлгэж өгсөн ч нийслэлийн Намын хороо журмаараа үргэлжилнэ. Энэ бол миний байгуулсан намын хороо.

Эцэст нь үнэнээ л хэлье. Би ногоон автобусны хэрэгт огт оролцоогүй" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Улс төрчид намрын шоугаа сүртэй эхэлж байна шүү хуучин ногоон атуснууд бол зүгээр л халхавч байлгүй дээ сонгууль болтол янз бүрийн шоу их үзүүлэх биз

  • З
    Зочин

    Одоо дарга сайд болох гэж савсагнаад хэрэггүй. Юу ч хийж чадахгүй гэдгээ мэдсэн биз.