Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Д.Сумъяабазар: “Акуа гарден“-тай холбоотой эрх ашиг үнэртэж, авлигатай холбоотой асуудал байна гэж хардахаар захирамж орон нутгийн сонгуулийн өмнө гарсан шүү
00

Хотын дарга Д.Сумъяабазар ногоон автобусны асуудлаас болж чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн. Тэрбээр ажлаа өгч буйгаа олон нийтэд хандан мэдээлэх үеэрээ "Акуа гарден"-тай холбоотой ноцтой мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, "Акуа гарден"-тай холбоотой эрх ашиг үнэртэж, авлигатай холбоотой асуудал байна гэж хардахаар захирамж орон нутгийн сонгуулийн өмнө 2020 оны 9 сарын 30-ны өдөр гарсан шүү. Сэтгүүлчид үүний араас яваарай" гэсэн юм.
Сануулахад, /2020.06-2020.10 сар хүртэл Ж.Батбаясгалан нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ажилласан байдаг/



