Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Д.Амарбаясгалан: Өнөөдөр УИХ-д сууж байгаа Дарханаас сонгогдсон гишүүдэд миний хэлсэн үг хамаагүй
10

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгсөн. Энэ үеэр тэрбээр,
"Миний өмнө сонссон мэдээллээр "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг Дархан-Уул аймгийн хүн юм билээ. Дарханы улс төрчид дэмждэг гэсэн мэдээллийг саяхан авсан" гэж хэлсэн юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан цахим орчинд Дархан-Уул аймгийн гишүүдийг "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуягтай хамааралтай гэх мэдээлэл тархаж буй бөгөөд үүнтэй холбогдуулан мөн цаг үеийн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулга мэдээлэл авч байна.



