Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Г.Занданшатар: Л.Энх-Амгалан сайд ниргэсэн хойно нь хашгирав гээд хүүхдүүд үхээд байхад юу яриад байна аа
00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож буй. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар болон БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар мэтгэлцэв. Тодруулбал,
"УИХ-ЫН ДАРГА: Л.Энх-Амгалан сайд ниргэсэн хойно нь хашгирав гээд хүүхдүүд үхээд байхад юу яриад байна аа. Хүүхэд үхээд байхад дуугүй байх юм уу.
БШУ-ны сайд: Хүүхдийн асуудал дээр ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг загасны ой санамжтай баймааргүй байна" гэв.



