Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Б.Дайриймаа: Би мөнгө угаах гэдгийг ойлгохгүй байна. Энэ хэргийг үнэнээр нь шүүж өгөөч
00

Олон тооны мал хулгайлсан гэх Л.Г, Ц.Т, Б.Д нарт холбогдох хэрэг буюу "Найман ишигний" гэх хэргийн шүүх хуралдаан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын эрүүгийн шүүхэд өнөөдөр 10:00 цагт эхэлсэн. Одоогоор долоон цаг үргэлжилж буй.
Тэгвэл шүүгдэгчид дөнгөж сая шүүгчээс хэргээ цагаатгаж өгөхийг хүссэн юм.
Мөн шүүгдэгч Б.Дайриймаа "Мөнгө угаах гэдгийг би ойлгохгүй байна. Би юунд холбогдчихоод байгаагаа ч мэдэхгүй байна. Үнэхээр хэцүү байна. Миний бие дийлэхээ байлаа. Энэ хэргийг үнэнээр нь шүүж өгөөч ээ. Үнэхээр гомдолтой байна" гэлээ.
Ийнхүү шүүх хуралдаан түр завсарлалаа.



