Г.Занданшатар: Сум, дүүрэг, хороонд хүүхэд хариуцсан нийгмийн ажилтан ажиллуулахыг төсвөөр баталгаажуулах ёстой

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:Zandanshatar/BD939CE9-2F6C-4CFE-BF87-12DFE289B635.jpg

УИХ-ын дарга Г.Занданшатар төсвийн нээлттэй байдал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр тэрбээр,

"Хүүхэд хамгааллын төсвийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан "Сум, дүүрэг, хороонд хүүхэд хариуцсан нийгмийн ажилтан ажиллана" гэсэн заалтыг төсвөөр баталгаажуулах ёстой.

Энэ нь хүүхдүүдийг эрсдэлт орчинд амьдарч байгаа эсэхэд үнэлгээ хийх, хүүхдүүдтэй уулзах, цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй" гэлээ.