Маргааш НИТХ Хотын даргын асуудлаар хуралдана

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:Nyambaatar gishuun/нямбаатар.jpg

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн "Ногоон автобус"-ны асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн.

Тэгвэл ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг хотын даргын албан тушаалд томилох улс төрийн шийдвэр гараад буй бөгөөд маргааш НИТХ Хотын даргын асуудлаар хуралдах аж. Ингэснээр уг асуудлыг Ерөнхий сайдад уламжилж, батламжилна.