Д.Гантулга: Хотын даргыг хуулиараа НИТХ дахь МАН-ын бүлэг нэр дэвшүүлдэг. Гэтэл Х.Нямбаатарыг Ерөнхий сайд УИХ дахь МАН-ын бүлэг рүү санал оруулж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:gantulga hun nam/2282B66A-011A-4FDC-A68F-84653B42D467.jpg

Х

Хотын даргыг томилох асуудлыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж байна. Энэ үеэр НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга "Хотын даргыг хуулиараа НИТХ дахь МАН-ын бүлэг нэр дэвшүүлдэг. Гэтэл Х.Нямбаатарыг Ерөнхий сайд УИХ дахь МАН-ын бүлэг рүү санал оруулж, НИТХ-ын ёс төдий хэлэлцэж байна" гэлээ.

Харин Хотын даргад нэр дэвшигч Х.Нямбаатар "Та нэлээн буруу ойлголттой байна. Намайг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэгт огт яриагүй. Улстөрийн намын тухай хууль, МАН-ын Үндсэн дүрэмд заасны дагуу намын Удирдах зөвлөлөөс улстөрийн шийдвэр гарч, намын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, нэр дэвшүүлэх процесс явагдсан" гэлээ.