ШУУРХАЙ: Хотын даргад Х.Нямбаатарыг томилохыг 78.57 хувийн саналаар дэмжлээ

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:Nyambaatar gishuun/nyambb.jpg

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн "Ногоон автобус"-ны асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн.

Тиймээс ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг Хотын даргын албан тушаалд томилох улс төрийн шийдвэр гарсан бөгөөд өнөөдрийн /2023.10.12/ НИТХ-аар Хотын даргад ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатарыг томилох асуудлыг хэлэлцсэн.

Тэгвэл дөнгөж сая НИТХ-аар Х.Нямбаатарыг томилохыг 78.57 хувийн саналаар дэмжлээ. НИТХ-ын тогтоолын төслийг Ерөнхий сайдад өргөн барина. Улмаар Ерөнхий сайд батламжлах юм.