ШШГЕГ: Д.Мөнх-Эрдэнийг SWAT-ынхан зодож, яргалаагүй. Хяналт тавин ажиллаж байгаа

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:munherdene yriltslaga/мөнх-эрдэнэ.jpg

Хорих 413 дугаар ангид ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнийг SWAT-ынхан зодож, яргалсан гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан ШШГЕГ-аас тодруулахад,

"Д.Мөнх-Эрдэнийн эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй бөгөөд дээрх мэдээлэл бодит бус ташаа мэдээлэл байна. Прокурорын болон Хүний эрхийн байгууллага хяналт тавин ажиллаж байна. Мөн ШШГЕГ-аас чиг үүргийнхээ хүрээнд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол явуулж ажилладаг" гэх тайлбайр мэдээлллийг өглөө.