НББХ: Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:anujin/ED6E4CEF-1024-43B2-A193-452EA03DEF2D.jpg

Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр 14.00 цагаас хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх аж.

Сануулахад, Хууль зүйн байнгын хорооноос Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсголыг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах гэж байгаа билээ.