Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хотын даргын хоёрдугаар орлогч З.Төмөртөмөөг чөлөөлж, О.Номинчимэгийг томилохоор болжээ
10

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр өөрийн хоёр орлогчоор томилогдон ажиллах хүмүүсийг танилцууллаа. Тодруулбал, нэгдүгээр орлогчоороо ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригийг томилохоор болсон. Хоёрдугаар орлогчоороо УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэгийг томилохоор болсон гэлээ.
Ингэснээр Хотын даргын орлогч З.Төмөртөмөө, Ж.Сандагсүрэн нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна.
Сануулахад, өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригийг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.



