П.Сайнзориг Хотын даргын нэгдүгээр орлогчоор томилогдлоо

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:sainzorig/sainzorigg.jpg

ХЗДХЯ-ны ТБНД П.Сайнзориг өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, түүний өргөдлийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэж, чөлөөлсөн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл түүнийг Хотын даргын нэгдүгээр орлогчоор томилогдоно гэх мэдээлэл байсан бөгөөд өнөөдөр томилогджээ.

Сануулахад, Нийслэлийн парк шинэчлэлийн хүрээнд НЗДТГ БНСУ-аас ногоон автобус худалдан авсан ч тэр нь хуучин автобус байсан гэх асуудлаар Хотын дарга Д.Сумъяабазар болон Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Улмаар Хотын даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Хот хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нар томилогдоод байгаа билээ.