Б.Жавхлан: Эрчим хүчний салбар тулгамдсан асуудал болоод байгаа тул ирэх жил 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Javhlan said/SHB_9897.jpg

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Сангийн сайд Б.Жавхлан "Эрчим хүч хамгийн тулгамдсан сэргэлт хийх салбар болчихоод байна. Тиймээс ирэх жил эрчим хүчний салбарт 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ" гэлээ.