УИХ-ын дарга Сангийн сайдыг “Улстөржлөө“ хэмээн загналаа

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:Javhlan said/гол ус, завьс эргүүл/387459110_1840462679701838_4182423113558546248_n.jpg

УИХ-ын дарга Г.Занданшатар иргэний хүнийхээ хувиар НӨАТ-ын 2 хувийг 5 хувь болгох санал асуулга эхлүүлж буйгаа мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар 67 мянган хүн уг санал асуулгад оролцоод буй.

Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан "НӨАТ-ын асуудал бол тойргийн асуудал биш, тогтолцооны асуудал. Төсөв өргөн барьсан хойно гарч ирсэн сэдэв. Манайх дээр судалгаа тооцооны асуудал ирээгүй. Одоогийн орон зайгаар харахад тогтолцоо болон бодлогын хувьд ч боломжгүй асуудал" хэмээхэд УИХ-ын дарга түүнийг "Улстөржлөө" хэмээн загнасан юм.