Л.Халтар: Дарханы замын хөвөөний ажлыг хийсний дараа тэмдэг, тэмдэглэгээг бүрэн дуусгана. Үүгээр улс төр хийх хэрэггүй

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
40
legacy:2025/03/халтар.jpg

Цахим орчинд Дарханы замд тэмдэг тэмдэглэгээ муу байгаа талаар иргэд шүүмжлэлтэй хандаж буй. Тэгвэл үүнтэй холбогдуулан ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар дараах байр суурийг илэрхийллээ. Тодруулбал,

"Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын суурь хучилтын ажил дууссан. Одоогоор 5 см-ийн өнгө хучилтын ажил хийгдэж байна. Өнгө хучилт хийгдсэний дараа хөвөөний ажил хийснээр замын тэмдэг, тэмдэглэгээ бүрэн дуусна.

Зарим хүмүүс Дарханы зам дууссан ч өндөр хурдтай яваа тээврийн хэрэгсэл хэрхэн зорчих, эргэх гэх мэт тэмдэг тэмдэглэгээ тодорхойгүй байгаа тухай олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил бүрэн дуусаагүй өнгө хучилтын ажил хийгдэж байгааг дахин хэлье. Тус авто зам нь хурдны зам биш учир жолооч нар хурдаа тохируулж анхаарал болгомжтой зорчоорой. Мөн Дарханы замаар улс төр хийхгүй байхыг хүсье" гэв.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    hogiin honhoriin hogiin hulgaich zalilagch HALTAR

  • Z
    Zochin

    Tsoohon mortloo eree tseeree aldsan mongolchuud mini hund talarhaj surtsgaa.....ymar zamaar yaj bsnaa sanaach....odoo bolno d ooo..

  • Б
    Бгд эрка.

    Халтар дэд сайд зам дээр гүрийж ажлыг нугалж бна шүү дээ.сайд нь аахилж уухилаад сүрийг үзүүлэх биз.Халтар дэд сайдад баярлалаа амжилт хүсье.эрүүл мэндээ бодох хэрэгтэй.шүү.

  • З
    Зочин

    ХАЛТАР САЙДДАА БАЯРЛАЛАА