ДУЭЛЬ: Х.Нямбаатар VS Т.Доржханд /Хотын хууль/

Улс төр
Turbat
Унших: 1 мин
30
legacy:poster/371530817_807999987681567_8631822883069775908_n.png

УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж буй юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд, Хотын дарга Х.Нямбаатар нар ам муруйв. Тодруулбал,

Т.Доржханд: Хотын дарга УИХ-д хүндэтгэлтэй хандаж, гишүүдэд мэдээлэл өг.

Х.Нямбаатар: Сая хуулийн төслийг таны их дотны найз ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан. Би үгээ өөрөөр чинь их айхтар чиглүүлж заалгахгүй.

Т.Доржханд: Би хэнтэй яаж найзалж, нөхөрлөж юу ярих нь танд хамаагүй. Сөрөг хүчинд гаргаж буй хандлага чинь таалагдахгүй байна шүү, Нямбаатар аа" гэсэн юм.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ш
    Шэжээ

    Доржханд гэж гомо дуугүйл ыай.

  • З
    Зочин

    төлгөн коммунист, халтар гөлөг хоёх хоёулаа ардын намын бууны ноход. та 2-ийг хэзээ ч дэмжихгүй

  • З
    Зочин

    Жүжиг,поп,2уулаа бүтэхгүй