М.Тулгат: Би Женкотой мөнгөөр тохирох хүн биш. Ямар нэгэн албан тушаалд очихгүй

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
40
legacy:M.Tulgat/2.jpg

Нийслэлийн АН-ын даргын сонгууль өчигдөр болж, гурван хүн нэрээ дэвшүүлснээс Т.Батцогт ялалт байгуулсан. Тодруулбал, М.Тулгат, Д.Бадарсан, Т.Батцогт нар өрсөлдсөн байдаг.

Тэгвэл М.Тулгат “Өчигдрийн сонгуультай холбоотой гүтгэлэг өнөөдрөөс яваад байна. Би Женкотой мөнгөөр тохирох хүн биш. Ямар нэг албан тушаалд би очихгүй. 2 шаттай санал хураалтын хооронд цаг хугацаа шахаад задарч байгаа багцыг контролдох боломжгүй байсан. Бадарсан ч үзэл санааны хүн биш” гэжээ.