УДШ: Л.Гүндалайгийн эхнэр Л.Аззаяагийн намыг бүртгэлээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
50
legacy:gundalai/712-161951210634A4639a.jpg

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.

1. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоос албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн урьдчилсан төслийг хэлэлцэж, холбогдох саналыг албан бичгээр хүргүүлэхээр тогтов.

2. Иргэний хөдөлгөөний намын даргаар Ө.Баярааг, намын хаягийн мэдээлэл өөрчлөгдсөнийг тус тус бүртгүүлэхээр ирүүлсэн Ө.Баяраагийн өргөдлийг хэлэлцээд холбогдох хууль болон тус намын дүрэмд нийцсэн гэж үзэж, бүртгэхээр шийдвэрлэлээ.

3. Ард түмнээ хайрлая намын нэрийг “Ард түмний хүч нам” болгож өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн тус намын дарга Л.Аззаяагийн өргөдлийг хэлэлцэж холбогдох хууль болон намын дүрэмд нийцсэн тул бүртгэхээр шийдвэрлэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Аззаяа

    Гүндалай бид хоёр ард түмнээ хайрладаг шүү. Байрнаас ард иргэдийг хөөсөн гэдэг асуудал бол эвлүүлэг шүү.

  • З
    Зочин

    За яршигаа кккк,бас намын гишүүд олдоод бна уу ккккккккк

  • З
    Зочин

    Ийм увайгүй юмнууд намбайгуулдаг кккк,хошин шог,балай элий юмнууд кккк

  • З
    Зочин

    Луйварчин хулгайчууд

  • З
    Зочин

    АЙЛЫН ЦОНХ РУУ ТООСГО ШИДЧИХЭЭД НУУГДАЖ ГҮЙГЭЭД БАЙСАН ХҮҮХЭН МӨН БИЗ ДЭЭ