Н.Алтанхуяг: Ардын намынхан Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар гэдэг хоёр худалчтай болсон

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Altanhuyag gishuun/өуө.jpg

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд гишүүд үг хэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Монгол Улс төсвөө маш үрэлгэн зарцуулж байна. Дэлхийн 137 орноос 124-т явж байна. Дэлхийгээс ичээч. Одоо гэхдээ ичих нүүр ч байхгүй байх шиг байна.

Ардын намынхан Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар гэдэг хоёр худалчтай болсон. Хүн үг хэлэхээр худлаа араас нь тайлбар тавиад хаачихдаг" гэлээ.