Ч.Ундрам: ББСБ-ууд арилжааны банкуудтайгаа нийлээд мөнгө хүүлээд байж байна гээд иргэд их ярьж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:undram/өаө.jpg

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр зарим гишүүд ББСБ-ын үйл ажиллагааг шүүмжлэв.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Бид банк бус санхүүгийн байгууллагыг хөхүүлэн дэмждэг бодлого явуулж байна. Гэтэл гадуур банк бустай хүмүүс л баяжиж байна. Хүмүүсийг ядууруулж байна" гэв.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллүүд банк бустай холбоотой, хамааралтай болчихсон. Тэгээд арилжааны банкуудтайгаа нийлээд мөнгө хүүлээд байж байна гээд иргэд их ярьж байна" гэсэн юм.